Dark Light
Нийгэм | 2026-03-11

МОНГОЛ ИРГЭД ОЙРХИ ДОРНОДЫН БҮС НУТГААС ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Ойрхи Дорнодын орнуудад байгаа эх орондоо буцах хүсэлтэй Монгол Улсын иргэдийг эх оронд нь ирүүлэх ажлыг Гадаад харилцааны яамны Шуурхай ажлын хэсэг Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт Улс, Арабын Бүгд Найрамдах Египет улсад суугаа Элчин сайдын яамд болон Зам тээврийн яам, МИАТ ХК-тай хамтран түргэн шуурхай, амжилттай зохион байгуулав.
Монгол Улсын иргэдийг эх орондоо ирэхэд аюулгүй байдлыг хангаж, онцгой анхаарал тавьж ажилласан Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар болон тусгай үүргийн нислэг агаарын орон зайгаар нь дамжин өнгөрөхөд холбогдох зөвшөөрлийг шуурхай олгож дэмжлэг үзүүлсэн БНХАУ, Бангладеш, Оман, Энэтхэг, Мьянмарын Засгийн газруудад Гадаад харилцааны яамнаас талархал илэрхийллээ. Энэ удаагийн Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр бүс нутагт байсан Монгол Улсын 91 иргэн эх орондоо ирлээ.

Эх сурвалж | ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00