Өнөөдөр хүүхдүүдийн амьдралын нэг хэсэг нь нийгмийн сүлжээ болжээ. Сургууль, найз нөхөд, чөлөөт цаг гээд бараг бүх харилцаа гар утас, сошиал платформоор дамжин өрнөж байна.
Гэвч энэ орчин зөвхөн харилцах, мэдээлэл авах боломж төдийгүй заримдаа дээрэлхэлт, доромжлол, дарамт үүсэх талбар болж хувирдаг. Тиймээс эцэг эхчүүд, багш нар хүүхдийн цахим орчин дахь аюулгүй байдлыг анхаарах нь урьд урьдынхаас илүү чухал болж байна.
Хүүхэд дээрэлхүүлж байгааг илтгэх шинж тэмдгийг таних, ямар платформууд дээр ийм эрсдэл их гардгийг мэдэх, мөн гар утас, сошиал орчинд аюулгүй байдлын тохиргоо хийх нь хүүхдийг цахим дарамтаас хамгаалахад чухал үүрэгтэй.
Хүүхэд дээрэлхүүлж байгааг илтгэх 10 шинж:
- Сургуульд явахаас дургүйцэх – гэнэт хичээлдээ явахгүй, гэдэс өвдөх, толгой өвдөх гэх мэтээр шалтаглах.
- Сэтгэл санаа нь гэнэт өөрчлөгдөх – уйтгарлах, уурлах, ганцаараа байхыг хүсэх.
- Найз нөхдөөсөө холдох – өмнө нь хамт тоглодог байсан хүүхдүүдтэйгээ уулзахаа болих.
- Өөртөө итгэлгүй болох – “би муу”, “надад хэн ч дургүй” гэх мэт үг хэлэх.
- Утас, сошиалаа нуух – мессеж ирэхэд сандарч устгах, утсаа харуулах дургүй болох.
- Нойрны асуудал – шөнө унтаж чадахгүй, хар дарж зүүдлэх.
- Хоолны дуршил өөрчлөгдөх – хэт бага эсвэл хэт их идэх.
- Бие дээрээ тайлбаргүй гэмтэлтэй ирэх – шалбарсан, хөхөрсөн мөртэй байх.
- Хичээлийн дүн огцом муудах – анхаарал төвлөрөл алдагдах.
- Ганцаардах– гэртээ ихэнхдээ ганцаараа суух, ярихаас зайлсхийх.
Монголд хамгийн их дээрэлхэлт гардаг 5 апп:
- TikTok
- Messenger
- Telegram
Хүүхдийнхээ фейсбүүкт заавал хийх 5 тохиргоо:
1. Private account Сошиал хаягийг хаалттай (private) болгох.
2. Unknown message block Танихгүй хүнээс ирэх мессежийг хаах.
3. Comment filter Доромжилсон үг автоматаар нуух.
4. Screen time limit Өдөрт ашиглах хугацааг 1–2 цаг болгон хязгаарлах.
5. Report & block ашиглах Доромжилсон хүн байвал шууд report + block хийхийг заах.
Судалгаагаар хүүхдийг дээрэлхэлтээс хамгаалах хамгийн хүчтэй хамгаалалт бол итгэлтэй харилцаа байдаг.
Хүүхэд дараах мэдрэмжтэй байх ёстой:
• “Асуудал гарвал би аав ээждээ хэлж чадна”
• “Намайг буруутгахгүй”
• “Намайг хамгаална”
Б.ЭНХЗАЯА







Нийгэм









