Dark Light
Нийгэм | 2026-03-11

П.НАРАНБАЯР: 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ДЭЭРЭЛХЭГЧ ХҮҮХДИЙГ ӨМӨӨРӨӨД БАЙХ ШАЛТГААН БАЙХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудал болон цахим орчинд тархсан үе тэнгийн хүүхдүүд бүлэглэн нэгнээ зодсон бичлэгтэй холбогдуулан Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө.

Тэрээр: Дэлхийн чиг хандлага нийгмийн сүлжээнд оролцож байгаа хүүхдийн насны хязгаарыг янз бүрийн байдлаар хязгаарлах, оролцоог зохицуулах чиг рүү яваад эхэллээ. Интернэт хэрэглэгчдийн ойролцоогоор гурван хүн тутмын нэг нь 18-аас доош насныхан байна. Корона вируст халдварын үед хүүхдүүдийн дунд цахим хэрэглээ нэмэгдсэн. ДЭМБ-ын судалгаагаар 200 сая орчим хүүхэд цахим зохисгүй хэрэглээний хохирол амссан.

Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, сургуулийн болон бусад орчинд хамгаалах тал 30 гаруй хууль, журам, дүрэм гарсан байдаг. Нэгдмэл байдлаар хэрэгжүүлэхгүй бол ноцтой нөхцөл байдалд орсон. Бидэнд бодлого байхгүй дээ биш хэрэгжүүлэх тогтолцоо байхгүй нь асуудал болоод байна.

Гарсан хэрэг эрүүгийн шинжтэй 14-өөс дээш насны, эрх зүйн чадамж хүлээх боломжтой бол цагдаагаар шийдвэрлүүлэх ёстой. Энэ удаагийн гарсан хэрэг дээр цагдаагийн зүгээс мэдэгдэл хийх байх. 14-өөс дээш насны дээрэлхэж байгаа хүүхдийг өмөөрөөд байх ямар ч шалтгаан байхгүй гэж хэлье. Хэдийгээр сургуулийн гадаад орчинд болсон үйл явдал ч гэсэн, тэдгээр сургуулиуд дээрэлхэлтийн асуудал дээр ямар арга хэмжээ авч байна гэдгийг судлуулж, арга хэмжээ авна.

430 гаруй сургууль дээр сэтгэл зүйч ажиллаж байгаа. Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, анги удирдсан багшийн хамтын ажиллагаа туйлын чухал. Энэ асуудал үүссэн сургуулиуд хамтын ажиллагаа хийгээгүй байна гэсэн үг. Нийгмийн ажилтнуудын ярилцлагыг хартал ажил, мэргэжилдээ эзэн болсон байдал нь асуудалтай. Асуудал гарсан тохиолдолд таслан зогсоох ажиллагаа явуулахгүй бол энэ асуудал ахиад гарна гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00