Dark Light
Нийгэм | 2026-03-11

ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 10.9 ХУВИАР ӨСЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Орон сууцны үнийн индекс 2026 оны 2 дугаар сард 1.38 болж, өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар өсөж, өмнөх сараас 1.1 хувиар буурсан байна.
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар өсөж, өмнөх сараас 2.8 хувиар буурсан бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар өсөж, өмнөх сараас 0.4 хувиар буурсан байна.
2026 оны 2 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.76 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 6.25 сая төгрөгийн үнэтэй байна.
Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 11.4 хувь (637.1 мянган төгрөг)-аар өсөж, Чингэлтэй дүүрэгт 1.4 хувь (60.5 мянган төгрөг)-аар буурсан байна.
2026 оны 2 дугаар сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 5.03 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 6.22 сая төгрөгийн үнэтэй байна.
Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Хан-Уул дүүрэгт 14.4 хувь (690.7 мянган төгрөг)-аар өсөж, Чингэлтэй дүүрэгт 2.0 хувь (108.0 мянган төгрөг)-аар буурсан байна
Орон сууцны 1м.кв талбайн дундаж үнийг байршлаар нь харвал, Сүхбаатар дүүрэгт Сүхбаатарын талбай, 220 мянгат орчим 9.46 сая байгаа нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 5 шар орчим 3.18 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байна. 
Туршилт тооцоогоор, 2026 оны 2 дугаар сард 1 өрөө орон сууцны 1 сарын түрээсийн дундаж үнэ 1.28 сая, 2 өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 1.85 сая, 3 өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 3.01 сая төгрөг байна. 
Орон сууцны 1 сарын түрээсийн дундаж үнийг байршлаар нь харвал, 1-3 өрөө байрны хувьд Сүхбаатар дүүрэгт Сүхбаатарын талбай, 220 мянгат орчим 1.40-4.61 сая байгаа нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 5 шар орчим 1.0-1.5 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байна.  


Эх сурвалж | ҮСХ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00