Dark Light
Нийгэм | 2026-03-11

МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ХУУЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 
 
Хуулийн төсөл батлагдсанаар:
 
1.Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих чиглэлээр төрөөс баримтлах бодлого тодорхой болох, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, нэгдмэл байдал хангагдана. 
 
2.Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар таниулах эрх зүйн орчин боловсронгуй болно.
 
4.Мансуурах донтолттой хүнд олон улсын жишигт нийцсэн эрүүл мэнд болон донтох эмгэгийг нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ үзүүлэх, мансуурах донтолтыг илрүүлэх, эмчлэхэд чиглэсэн цогц тогтолцоо бий болно.
 
6.Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих арга хэмжээг оновчтой зохион байгуулах, үр дүнг үнэлэх, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хэрэглээнд тогтмол судалгаа, мониторинг хийх, бодлого боловсруулахад шаардлагатай суурь мэдээллийн бааз болох мэдээллийн нэгдсэн цахим сан бий болно.
 
7.Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм импортлох, худалдах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зэргээр эргэлтэд оруулж байгаа байгууллагуудын хүлээн авсан, зарцуулсан, худалдан борлуулсан эм, бэлдмэлийн тоо хэмжээ, зориулалт зэргийг бүртгэлд оруулах, хяналт тавих, тайлагнах журам хуульчлагдана.
 
8.Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын төрөл, үйлдлийн хор уршиг болон ял шийтгэлийн бодлого чангарч, Эрүүгийн хуульд заасан “Шударга ёсны зарчим” хангагдана.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00