Dark Light
Нийгэм | 2026-03-12

ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, хотын тээврийн төлөвлөлтийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх зорилгоор “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн дундын тайлангийн хурал 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр боллоо.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй уг төслийг тус улсын Тээврийн судалгааны хүрээлэн (KOTI) тэргүүтэй олон улсын зөвлөх байгууллагуудын консорциум гүйцэтгэж байна. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын зам, тээврийн салбарын өнөөгийн нөхцөл байдалд иж бүрэн судалгаа хийж, нийслэлийн тээврийн салбарын дунд болон урт хугацааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зам, тээврийн мастер төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.

Дундын тайлангийн хурлын үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн холбогдох байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд оролцож, төслийн судалгааны явц, дүн шинжилгээний үр дүнтэй танилцав. Тодруулбал, Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийтийн тээврийн бодлогын газар, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ, Тээврийн цагдаагийн алба, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Хурлын үеэр KOTI-ийн ахлах судлаач, Төслийн Менежер Ли Хүн Ки Улаанбаатар хотын зам, тээврийн салбарын өнөөгийн байдал, хөдөлгөөний урсгал, нийтийн тээврийн хүртээмж, авто замын ачаалал зэрэгт хийсэн судалгааны дүнг танилцуулсан бөгөөд цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлого, шийдлүүдийн талаар хэлэлцсэн юм. Мөн уг мастер төлөвлөгөөнд авто замын сүлжээний өргөтгөл, нийтийн тээврийн системийн шинэчлэл, ухаалаг тээврийн систем (ITS)-ийг нэвтрүүлэх боломж, замын хөдөлгөөний удирдлагын орчин үеийн шийдлүүд, мөн байгальд ээлтэй тээврийн хөгжлийн бодлогыг тусгахаар төлөвлөж буйг онцоллоо. 

Энэхүү төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын зам, тээврийн салбарын хөгжлийг урт хугацаанд илүү оновчтой төлөвлөх, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах, ухаалаг тээврийн шийдлүүдийг үе шаттай нэвтрүүлэх замаар авто замын түгжрэлийг бууруулах бодитой үндэс суурь бүрдэх юм.


Эх сурвалж | Нэгдсэн төслийн удирдлагын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00