Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нийт 1863 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 647, гэмт хэргийн шинжтэй 100 дуудлага, мэдээлэл байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 3 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 16 хэргийг нөхөн илрүүлсэн байна.
Тус өдөр цагдаагийн байгууллагад нийт 1863 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс 647 зөрчил, 100 гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл байжээ. Мөн хүний биед халдах 64, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 87, хулгайлах 35 хэрэг бүртгэгдсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 тохиолдлыг илрүүлжээ. Цагдаагийн байгууллагаас 2 шуурхай, 33 нөхөн илрүүлэлт хийж ажилласан бол 116 хүнийг эрүүлжүүлсэн талаар мэдээллээ.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм









