Dark Light
Нийгэм | 2026-03-12

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЖУРАМ ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Боловсролын яам дээрэлхэлтийг таних, бүртгэх, мэдээллийг нэгтгэх платформ, түүнчлэн итгэлцэл бүхий аюулгүй орчныг хэрхэн бүрдүүлэх загвар гаргаж, үндэсний хэмжээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ талаар боловсролын сайдын зөвлөх Ц.Алтансор мэдээлэл өглөө.

Ц.Алтансор “Дээрэлхэлт өнөөдөр л гараад ирсэн асуудал биш. Олон жилийн хугацаанд үе үе давтагддаг. Нэг хэсэг бүгд дээрэлхэлт, хохирогчын асуудлыг ярьж хэлэлцээд богино хугацааны арга хэмжээ аваад л дуусчихдаг. Бид энэ асуудлыг боловсролын хөтөлбөрт нь оруулж өгөх ёстой. Хүүхдэд сэтгэл зүйн асуудлууд байгаад байна. Өөрийгөө яаж авч явах, гэр бүлд нь тохиолдоод байгаа асуудлуудыг хэрхэн даван туулах талаар ямар ч ойлголтгүй байгаад байгаа учраас эргээд тэр хүүхдийн гаргах хандлага сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлтээр буюу сул дорой хүүхдүүд дээр илрээд байгаа. Тийм учраас бид “Болохгүй шүү” гээд орхидог биш, ямар нэгэн шийтгэлийн хэлбэрийг ашиглаад өнгөрдөг биш урьдчилан сэргийлэх арга хэмжээг үндэсний хэмжээнд авах ёстой.

Охид нэгнээ зодсон асуудал дээр нийгэм даяараа их дээд сургуульд оруулахгүй байх зэрэг шийтгэх асуудал ярьж байна. Гэтэл Боловсролын яам, боловсролын байгууллагууд боловсрол, хууль эрх зүйн шийтгэл тусдаа байх ёстой асуудал гэсэн байр суурьтай байна. Мэдээж 14-өөс дээш насны хүүхдүүд бусдын биед гэмтэл учруулсан бол хууль зүйн талаасаа шийтгэлээ хүлээх ёстой. Боловсролын байгууллага шийтгэлийн орчин байх ёсгүй.

Өнгөрсөн хугацаанд хүүхэд хамгааллын чиглэлээр 30 гаруй журам гаргасан ч хэрэгжихгүй байна. Иймд дээрэлхэлтийг таних, бүртгэх, мэдээллийг нэгтгэх платформ, түүнчлэн итгэлцэл бүхий аюулгүй орчныг хэрхэн бүрдүүлэх загвар гаргаж, үндэсний хэмжээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00