Dark Light
Нийгэм | 2026-03-12

"ЭНЭ БОЛ ШҮҮХ ЗАСАГЛАЛЫН НЭР ХҮНДЭД НОЦТОЙ ХАЛДСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА"

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “Хөгжлийн банкны”  хэрэгт Н.Алтанхуягийг цагаатгасан шүүхийн өмнөх шийдвэрийг хүчингүй болгосон. Энэ талаар АН-ын гишүүн Э.Бат-Үүл байр сууриа илэрхийллээ.

Э.Бат-Үүл "Шүүх УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчтэй холбогдсон шийдвэрийг гаргасан. Энэ бол шүүх засаглалын нэр хүндэд маш ноцтой халдсан үйл ажиллагаа. АН-ын нэр дэвшигч рүү хууль зөрчиж халдаж байгаа хоёр дахь том тохиолдол. 2020 оны сонгуулиар шүүхийн шийдвэр гаргаж нэр дэвшигч Ганболд, Баярцогт хоёрыг баривчилж, хорьсон. Дараа нь шүүхийн түвшинд хийгдсэн том хуйвалдаан байсан нь илэрсэн. Тухайн үед АН энэ асуудлын хойноос тууштай яваагүйн “хар гай” гарч өнөөдөр дахиад ийм тохиолдол гарч байна. Манай намын бүлэг үүнийг шалгах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй. Яагаад ч зүгээр өнгөрөөж болохгүй. Энэ асуудлыг хатуу шалгах хэрэгтэй. АН нэр дэвшигчдээ дэвшүүлж чадахгүй нөхцөл үүснэ, Дуртайгаа сонгож аваад л шүүхийн шийдвэрээр хорьдог болно" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00