АН-ын дарга О.Цогтгэрэл цаг үеийн асуудал болон дотоод сонгуулийн талаар мэдээлэл хийлээ.
О. Цогтгэрэл “3 дугаар сарын 10-ны байдлаар АН-ын шинэчилсэн бүртгэлд 167,600 иргэн бүртгүүлсэн байна. Үүнээс 65,000 иргэн АН-ыг шинээр сонгож бүртгүүлжээ. Улс төрийн намын тухай хууль чанга хууль болсон. Иргэн хүн өөрөө регистрийн дугаараа оруулж бүртгэнэ, утсан дээрээ баталгаажуулах 4 оронтой код авна. Баталгаажуулсны дараа татвараа төлснөөр шинэчилсэн бүртгэлд хамрагдаж байгаа. Тэгэхээр хүний өмнөөс төлөх, хоосон гишүүний жагсаалт гаргаагүй. Үүний цаана чанартай бүртгэл үүсэж байгаа” гэв.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм








