Dark Light
Нийгэм | 2026-03-12

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Стандарт, хэмжил зүйн газрын Удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Тус зөвлөгөөнд Стандарт, хэмжил зүйн газрын удирдлагууд, 21 аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга, нягтлан бодогч, лабораторийн эрхлэгч болон хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнууд оролцож байна.
Зөвлөгөөний нээлтэд Шадар сайдын зөвлөх Ж.Чойханд оролцож сайдын мэндчилгээг уламжиллаа.
Шадар сайд Х.Ганхуяг: “Стандарт, хэмжил зүй, баталгаажуулалт, тохирлын үнэлгээ нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах замаар нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмждэг. Мөн хэмжилтийн үнэн зөв, найдвартай байдлыг баталгаажуулж, дотоодын үйлдвэрлэл, худалдааны шударга орчныг бүрдүүлдэг. Үүний зэрэгцээ олон улсын стандарттай нийцсэнээр экспорт, гадаад худалдаа өргөжиж, улс орны хөгжлийг дэмжих чухал суурь болдог” хэмээн мэндчилгээнд онцоллоо.
Зөвлөгөөний үеэр байгууллагын 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг дүгнэж, стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжил зүйн чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудын явц, ололт амжилт, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн 2026 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, зорилт, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох юм.
Мөн аймаг, орон нутаг дахь стандарт, хэмжил зүйн хэлтсүүдийн үйл ажиллагааг уялдуулах, туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор хэлэлцүүлэг, санал солилцох уулзалтууд зохион байгуулагдаж байна.
Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар: “Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлагийн хувьд бүсчилсэн хөгжлөөр түүчээлэгч байж хэмжил зүйн бүсийн төвүүдийг байгуулж, нэгж дамжуулалтаар бүс орон нутагт тохируулсан хөгжлийн загварыг боловсруулаад байгаа билээ. Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон стандартчилал, хэмжил зүй, баталгаажуулалт, сорилт туршилтын үйл ажиллагааг өдөр тутамдаа улс орны хөгжлийн үндэс хэмээн харж ажил бүрдээ чанарыг нэвтрүүлсэн жил байж, үйл ажиллагаа бүртээ дижитал цахим арга барилыг нэвтрүүлэн, сайн туршлагыг хэрэгжүүлэн ажиллахыг хүсэж байна” хэмээн хэллээ.
Энэхүү удирдах ажилтны зөвлөгөөнөөр стандартчилал, хэмжил зүйн салбарын бодлого, үйл ажиллагааг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх, орон нутагт үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлох юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00