“Бөөрний эрүүл мэнд хүн бүрт – Хүмүүсийг хайрлаж, дэлхийг хамгаалах нь” уриатайгаар тохиож байна.
Энэ жилийн дэвшүүлсэн зорилго нь бөөрний архаг өвчнийг эрт илрүүлэх, диализ, эмчилгээний байгаль орчинд үзүүлэх нөлөөг багасгах, эрсдэлт бүлгийн хүмүүст эрт илрүүлэг хийх, чихрийн шижин, даралт ихсэлттэй хүмүүсийг бөөрний шинжилгээнд хамруулах юм.
Бөөрний архаг өвчин нь дэлхий даяар халдварт бус өвчний нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны 7-д орж, 10 хүн тутмын 1-д тохиолдож буй нь дэлхийн томоохон эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна. Бөөрний архаг өвчин эрт үе шатанд ихэнх тохиолдолд шинж тэмдэггүй байдаг тул хүнд хэлбэрт шилжих хүртэл анзаарагдахгүй явах нь элбэг. Энэ өвчин нь хувь хүн, гэр бүл, нийгэмд ноцтой нөлөө үзүүлдэг. Түүнчлэн зүрх судасны хүндрэл үүсэх эрсдэлийг ихэсгэж, амьдралын чанарыг бууруулдаг бөгөөд эцэстээ бөөрний дутагдалд хүргэдэг. Бөөрний дутагдалд орсон тохиолдолд диализ эсвэл бөөр шилжүүлэн суулгах зэрэг амь насыг тэтгэх эмчилгээ шаардлагатай болдог.
Т.УНДРАХБАЯР






Нийгэм









