Dark Light
Нийгэм | 2026-03-12

МОНГОЛ-ФИНЛАНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ САНАЛ СОЛИЛЦЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Улсын Их Хурал дахь Монгол-Финландын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Финланд Улсад 2026 оны 03 дугаар сарын 04-08-ны өдрүүдэд айлчилж, Финландын парламентын гишүүн, Финланд-Монголын парламентын бүлгийн дарга Вилле Скиннаритай албан уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ Монгол Улс, Финланд Улсын хамтын ажиллагааг дараах чиглэлээр өргөжүүлэх тодорхой саналуудыг дэвшүүлэв. Мөн хиймэл дагуулын технологид суурилсан ойн дижитал хяналтын системийг хөгжүүлж, ойн хортон шавжтай тэмцэх, хууль бус мод бэлтгэлийг илрүүлэх, ойн түймрийг эрт илрүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналаа илэрхийлэв.

Мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд Төв Азийн орнууд, тэр дундаа Монгол Улсад уур амьсгалын нөлөөллийг бууруулах ухаалаг шийдэлд хамтарсан хөрөнгө оруулалт хийх, ойг нөхөн сэргээх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Түүнчлэн тайгын бүсийн экосистемийг хамгаалах, цаатан ард түмний амьжиргааг дэмжих, соёлын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд “Илгээлт-2100” хөтөлбөрийн дагуу Финланд Улсад оюутан сургах, мэргэжилтэн бэлтгэх талаар саналаа илэрхийлэв.

Финланд-Монголын парламентын бүлгийн дарга Вилле Скиннари дээрх саналуудыг дэмжиж ажиллахаа илэрхийлж, хиймэл дагуулын мониторингийн чиглэлээр хоёр улс өмнө нь хамтарсан төсөл хэрэгжүүлж байсан туршлагадаа тулгуурлан цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг онцлов.

Түүнчлэн ойн аж ахуй болон дижитал шилжилтийн чиглэлээр Финланд Улс өөрийн туршлага, мэдлэгийг хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн Монголын тайгын бүс болон цаатан иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр Финландын Лапландын бүс нутагтай хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг дурдав. Хоёр улсын харилцаанд хувийн хэвшлийн оролцоо чухал болохыг тэмдэглээд, Гадаад хэргийн яам болон хоёр улсын Элчин сайд нарын дэмжлэгтэйгээр Финландын компаниуд Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг эрэлхийлэх, Монголын зах зээл, худалдааны боломжийг сурталчлах чиглэлээр хамтран ажиллах боломжтойг илэрхийллээ Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00