Сүүлийн үед цахим орчинд зар мэдээлэл тавих, албан тушаалын эрх мэдлээ ургуулан ашиглах зэрэг үйлдлийн аргаар төрийн дээд цол, одон медаль олгоно хэмээн бусдыг залилж буй тохиолдол бүртгэгдэж байна. Тодруулбал, Монгол Улсын гавьяат цол авах зорилгоор үл таних хүнд 30 сая төгрөг өгч залилуулсан гэх хэргийг төрийн болон хувийн хэвшлийн нөлөө бүхий байгууллагад ажиллаж байсан С, А, Д нар нь бүлэглэн үйлдсэнийг илрүүлж Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Алтангадас одон, байлдааны гавьяаны улаан тугийн одон, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, монгол улсын гавьяат зэрэг төрийн дээд цол, одон медалийг цахим орчин ашиглаж хуурамч фейсбүүк хаягаар болон эртний эд өлгийн зүйл зардаг нэр бүхий дэлгүүрт худалдан борлуулна гэх үйлдлийн аргаар залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна. Цагдаагийн байгууллага нь хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд энэ төрлийн хууль бус үйлдлийг илрүүлэн шалгах чиглэлээр эрчимжүүлэн ажиллаж буй тул гэмт үйлдлээс татгалзахыг анхааруулж байна.
Нийгэм | 2026-03-12
Сэтгэгдэл бичих
Т.УНДРАХБАЯР






Нийгэм









