Dark Light
Нийгэм | 2026-03-13

ЭМГЭНЭЛ: МОНГОЛ УЛСЫН НАЧИН ГУНГААСАМБУУГИЙН БАТ-АМГАЛАН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
МОНГОЛ УЛСЫН НАЧИН ГУНГААСАМБУУГИЙН БАТ-АМГАЛАН
(1969-2026 он)
Монгол Улсын начин Гунгаасамбуугийн Бат-Амгалан 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдөр нас нөгчиж, Монгол бөхийн ертөнцөд хүнд гарз тохиолоо.
Г.Бат-Амгалан нь Завхан аймгийн Их-Уул суманд 1969 оны 04-р сарын 03-нд төрсөн. Тахиа жилтэй.
Тэрбээр бага балчир наснаасаа бөхийн спортыг сонирхон хичээллэж, 1992 оны улсын их баяр наадамд тав даван шөвгөрч, Монгол Улсын начин цол хүртсэн. 1991 онд улсын наадамд дөрөв давсан. Зүүн талтай, хөлд орох, хутгах мэхийг голлож хийдэг, аралтай, бяртай бөхчүүдийн нэг байлаа.
Тэрбээр олон жил нутагтаа ажиллаж, амьдрахдаа бөхийн спортоор хүүхэд багачуудыг хичээллүүлж, олон арван алдар цуут бөхчүүдийг бэлдэн гаргахад хувь нэмрээ оруулж байсан бөх юм. Мөн тэрээр бөхийн чөлөөт барилдаанаар хичээллэн барилдаж ОУХМ цол хүртэж байжээ.
Талийгаачийн хүнлэг энэрэнгүй, түшиг тулгууртай, нөхөрсөг зан чанар, Монгол бөхийн дэвжээнд үлдээсэн зам мөр нь бид бүхний зүрх сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл,үр хүүхэд ахан дүүс, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Эх сурвалж | Монголын Үндэсний Бөхийн Холбоо
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00