Dark Light
Нийгэм | 2026-03-13

ОСЛЫН ҮЕЭР ХАВЧУУЛАГДСАН ИРГЭНИЙГ АВАРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “Найрамдал” 3 дугаар багийн нутаг дэвсгэрт, “Сүмбэр гарден” цэцэрлэгт хүрээлэнгийн урд төв зам дагуу хоёр суудлын автомашин мөргөлдсөн осол гарчээ.

Тодруулбал, иргэн О-ын эзэмшлийн Toyota Vellfire загварын автомашин болон иргэн Т-ын эзэмшлийн Toyota Prius загварын автомашинууд мөргөлдсөн байна. Ослын улмаас иргэн А /31 настай, эмэгтэй/ автомашины төмөр хийцэд зүүн хөл нь хавчуулагдсан тухай дуудлагыг Онцгой байдлын байгууллага 3 дугаар сарын 12-ны 20:20 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, тухайн иргэнийг эсэн мэнд гарган авч, аймгийн Яаралтай түргэн тусламжийн газарт хүлээлгэн өгсөн байна.

Монгол Улсад зам тээврийн осол нь осол гэмтлийн тэргүүлэх таван шалтгааны нэг бөгөөд нийт осол гэмтлийн 11.2%-ийг эзэлж, гуравдугаарт эрэмбэлэгдэж байна.

Ослын шалтгааныг тээврийн хэрэгслийн төрлөөр нь авч үзвэл суудлын машинд зорчиж байх үедээ осолд өртөх нь түгээмэл байна.

Хөдөө орон нутагт зорчихдоо машин техникийн бүрэн бүтэн байдал, цаг агаар болон замын нөхцөлөө шалгаж, ядарсан үедээ болон архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байж анхаарал болгоомжтой зорчихыг уриалж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00