Dark Light
Нийгэм | 2026-03-13

ХӨГЖМӨӨ ЧАНГАЛЖ, ШААРДЛАГА ХҮЛЭЭН АВААГҮЙ ЖОЛООЧИЙГ ТОРГОЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлын мэдээллийг хүргэж байна. Үүнд:

Талархал: Хан-Уул дүүргийн иргэн Гантуяа: "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын 2-192 гарааш дугаартай автобусны жолооч О.Үржинханд нь харилцаа хандлага сайтай, автобус нь цэвэрхэн сайхан байна.

Талархал: Чингэлтэй дүүргийн иргэн П.Оюунчимэг: Ч:33 (Хайрхан хөгжлийн төв-Сансар ШТС) чиглэлд явж байсан "Зорчигч тээвэр нэг" ОНӨААТҮГ-ын 1-112 гарааш дугаартай автобусны жолооч Н.Болд-Эрдэнэд маш их баярлалаа. Мартаад буусан чухал зүйлийг маань олж хямгадан хүлээлгэж өгсөнд баярлалаа.

Талархал: Сүхбаатар дүүргийн иргэн Б.Бямбанаран: М:4 (Шархадны эцэс-Цамбагарав) чиглэлд үйлчилж байсан Трансбус ХХК-ийн 11-022 гарааш дугаартай автобусны жолооч эмэгтэйд маш их баярлалаа. Хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Зорчигч нартай маш сайхан зөв, боловсон харьцаж байна.

Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Цолмон: Ч:75 (Архивын ерөнхий газар-5 шар) чиглэлд явж байсан “Зорчигч тээвэр дөрөв”  ОНӨААТҮГ-ын 15-004 гарааш дугаартай автобусны жолооч А.Од 5 шарын урд зогсоол буудлын зогсоолд хүнээ буулгаж, маш сайхан үйлчилгээ үзүүллээ. Би энэ чиглэлийн автобусаар байнга явдаг. Жолооч нар ихэнхдээ гарцын наана хүнээ буулгадаг.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Бурмаа: Гадаа хүйтэнд маш удаан хүлээж байхад 25-024 гарааш дугаартай автобусны жолооч буудал дээрээ зогсоогүй.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын жолоочийг байгууллагын дотоод хяналтад шилжүүлсэн.

Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Ж.Оюунбилэг: Х:1 (Санзай-7 буудал) чиглэлд явж байсан 2-216 гарааш дугаартай автобусны жолооч хуурай мухар 1 зогсоол дээр суухын завдалгүй яваад өгсөн. Арга хэмжээ авч өгнө үү.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын жолооч Х.Ч-т дахин гомдол санал гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Ч.Бат-Эрдэнэ: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 2-204 гарааш дугаартай автобусны жолооч хөгжмөө чангалаад шаардлага тавихаар хүлээж авахгүй байсан.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-204 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б-г шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.


Эх сурвалж | Нийтийн тээврийн бодлогын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00