Монгол улсын Гаалийн ерөнхий газар болон БНТУ-ын Худалдааны яамны гаалийн асуудал хариуцсан нэгжийн төлөөлөл 2026 оны 3-р сарын 12-ны өдөр цахим уулзалт зохион байгуулж, хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар эрсдэлийн удирдлагад суурилсан гаалийн хяналт болон хууль сахиулах чиглэлээр мэдээлэл, туршлага солилцох, техникийн туслалцаа авах, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцсэн юм.
Энэхүү цахим уулзалт нь сүүлийн жилүүдэд удаашралтай байсан хоёр улсын гаалийн байгууллагын уламжлалт найрсаг харилцааг сэргээж, цаашдын хамтын ажиллагааг бодит агуулгаар өргөжүүлэхэд чиглэсэн техникийн түвшний харилцан ойлголцлыг нэгтгэсэн уулзалт боллоо.
|
Эх сурвалж
| ГЕГ
|
Б.ЭНХЗАЯА







Нийгэм









