Dark Light
Нийгэм | 2026-03-13

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ШИНЭ ҮЕИЙГ БҮТЭЭНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image
“Tourism Week – 2026” арга хэмжээний хүрээнд Соганг их сургуулийн профессор Ian Sutherland “AI and Data-Driven Strategies for Sustainable Tourism in the COP17 Era” сэдвээр илтгэл тавьж, тогтвортой аялал жуулчлалын хөгжлийг хиймэл оюун ухаан болон өгөгдөлд суурилсан шийдлээр удирдах боломжийг танилцууллаа.
Илтгэлд тогтвортой аялал жуулчлалыг хэрэгжүүлэх дөрвөн үндсэн тулгуур-ыг танилцуулсан.
Үүнд:
- Хэмжилт (Measurement) – аялал жуулчлалын байгаль орчин, эдийн засаг, нийгмийн нөлөөг бодит өгөгдлөөр хэмжих;
- Таамаглал (Prediction) – жуулчны урсгал, эрсдэл, улирлын хэлбэлзлийг урьдчилан таамаглах;
- Оновчлол (Optimization) – нөөц, дэд бүтэц, үйлчилгээний зохион байгуулалтыг илүү үр ашигтай төлөвлөх;
- Ил тод байдал (Transparency) – бодлого, шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой, нотолгоонд тулгуурлан мэдээлэх юм.
Түүнчлэн Монгол Улсын хувьд өргөн газар нутаг, улирлын өндөр хэлбэлзэл, байгаль-соёлын эмзэг нөөцтэй тул өгөгдөлд суурилсан удирдлагын системийг эртнээс бий болгох стратегийн боломжтой гэдгийг онцоллоо.
Ийнхүү AI болон өгөгдлийн шинжилгээ ашиглан жуулчны урсгалыг оновчтой зохицуулах, байгаль орчны дарамтыг бууруулах, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх нь COP17-ийн эрин үеийн тогтвортой аялал жуулчлалын гол чиглэл болохыг илтгэлд дурдсан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00