Авлигатай тэмцэх газраас 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сангийн яам болон харьяа агентлагуудын 2025 оны Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн төлөвлөгөөний эхний шатны үнэлгээ, Шударга байдлын үнэлгээний дүнг танилцуулж, цаашид үнэлгээг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцох уулзалт зохион байгууллаа.
2025 онд “Гаалийн байгууллагын Шударга байдлын үнэлгээ” өмнөх онтой харьцуулахад 5.1 хувиар өсөж, 73.9 хувьд хүрсэн байна. Мөн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн 2025 оны урьдчилсан үнэлгээ өмнөх оноос 31.4 хувиар нэмэгдэж, 91.4 хувийн гүйцэтгэлтэй үнэлэгдсэнийг танилцууллаа.
Энэ нь гаалийн байгууллагын ил тод байдал, хариуцлага, ёс зүйн тогтолцоог сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнүүд болон авлигаас урьдчилан сэргийлэх, шударга ёсыг бэхжүүлэх, байгууллагын дотоод хяналт, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн гэж албаны хүмүүс дүгнэсэн юм.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм









