Dark Light
Нийгэм | 2026-03-13

НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image
АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв БНХАУ-ын Элчин сайдын яамны Худалдаа хариуцсан зөвлөх Лю Жинжиг хүлээн авч уулзав.
Уулзалтаар талууд Монгол, Хятад хоёр улсын уул уурхай, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн явц, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Лю Жинжи Хятадын коммунист намын XX хуралдаанаас гаргасан 15 дахь 5 жилийн төлөвлөгөөний гол агуулгыг товч танилцуулаад Хятад, Монгол хоёр улсын нүүрсний худалдааны эргэлт, биет хэмжээ, үнийн талаар товч мэдээлэл өгөв.
Хэдийгээр дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буусан ч талууд нүүрсний экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотой асуудлыг хууль эрх зүйн хүрээнд эцэслэн шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх, газрын тосны олборлолт, талбайд хийх хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хятадын компаниудыг хууль зөрчсөн тохиолдолд харилцан мэдээллээр хангах, хариуцлага тооцох, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах болон дэлхий нийтээр анхаарал хандуулж буй ногоон хөгжил, ногоон технологи, зэс олборлолт, боловсруулалтын чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00