Dark Light
Нийгэм | 2026-03-13

Б.ДЭЛГЭРСАЙХАН: ТӨМӨР ЗАМЫН САЛБАРЫГ ТАСРАЛТГҮЙ ХӨГЖҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Монголын төмөр зам" ТӨХК-ийн ажилчидтай уулзлаа. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын гишүүд, ажлын хэсгийн хамт Өмнөговь аймагт ажиллаж байна. Тэд өнөөдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгой өртөөний ажилчидтай уулзаж, санал бодлоо солилцлоо.
Зам, тээврийн салбарт Гашуунсухайт-Ганцмод боомт, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг шат дараатай хэрэгжүүлэн ажиллаж байна. Эдгээр бүтээн байгуулалтын үр дүнд бүс нутагт 1500 гаруй ажлын байр шинээр бий болж, эдийн засгийн идэвхжил нэмэгдэж байна. Тухайлбал, Тавантолгой өртөөнд 550, Цогтцэций өртөөнд 250, Гашуунсухайт өртөөнд 300 орчим ажилтан ажиллаж байна.
Түүнчлэн говийн бүсэд ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төв оффисын салбар нэгжийг Тавантолгой өртөөнд шинээр байгуулахаар төлөвлөн, холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсний үр дүнд эхний ээлжинд 73 хүний орон тоотойгоор салбар оффисыг байгуулаад байгаа юм.
Уулзалтын үеэр салбарын сайд "Цаашид төмөр замын салбарыг тасралтгүй хөгжүүлнэ. Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Бичигтчиглэлийн хөндлөн төмөр зам, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Эрээнцав-Чойбалсан-Бичигт, Сүхбаатар-Хөшигийн хөндий-Номгон-Ханги чиглэлийн босоо төмөр замын төслүүдийг хэрэгжүүлж, БНХАУ-тай Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч хилийн гарцуудыг төмөр замаар холбож өгснөөр Монгол Улсынзүүн, баруун, өмнөд бүсийг холбосон үндэсний төмөр замын нэгдсэн сүлжээ бүрэлдэж, экспортын шинэ гарцууд нээгдэн, бүс нутгийн худалдаа, тээвэр, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал суурь нөхцөл бүрдэнэ. Иймд уртын ээлжээр ажиллаж буй албан хаагчдыг бүс орон нутгаас ажиллуулах, нийгмийн баталгааг хангах зэрэг ажлууд үе шаттайгаар хийгдэнэ. Тухайлбал, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн удирдлагын бүтцийн 40 хувийг говийн бүсэд ажиллуулж, өртөө зөрлөгийн ажилчдын цалин хөлсийг газар дээр нь бодож гаргадаг, хоёр ээлжийн бус нэг ээлжээр сууршин ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд бодлогын дэмжлэг үзүүлж, гэр бүлээр нь бүс нутагт ажиллуулах, хүүхдийн сургууль, цэцэрлэг гэх мэт боловсролын асуудлыг шийдвэрлэж, говийн бүсэд ажилтай орлоготой сайхан амьдрах боломжоор нь хангахын төлөө ажиллана" хэмээн мэдэгдлээ.
Харин уулзалтад оролцсон ажилчдын зүгээс цалин хөлсөө цаг хугацаандаа авах, ажилчдын орон сууцтай болох, эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэж өгөх зэрэг цаашид салбарын бодлого, шийдвэрт тусгуулах асуудлаа хэлж, санал солилцлоо.
Дашрамд дурдахад, говийн бүсийн Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгуудад төмөр замын мэргэжлийг сурталчлах, мэргэжил олгох богино хугацааны сургалтуудыг үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд ачаа вагон хүлээлцэгч, вагон үзэгч засварчин, илчит тэрэгний засварчин зэрэг мэргэжлээр 37 суралцагчийг төгсгөж, 13 суралцагчийг шууд ажлын байраар ханган ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00