Dark Light
Эрүүл мэнд | 2026-09-29

СЭТГЭЛ ГУТРАЛД ХҮРГЭЖ БОЛЗОШГҮЙ ӨДӨР ТУТМЫН ЗУРШЛУУД

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Оросын сэтгэл зүйч Сергей Ланг хүнийг аажмаар сэтгэл гутралд хүргэж болзошгүй өдөр тутмын зан үйл, зуршлуудыг нэрлэжээ.

Түүний хэлснээр, сэтгэл гутрал ихэнхдээ гэнэт эхэлдэггүй. Харин хүн амьдралдаа ямар нэг зүйл өөрчлөх хүсэл, дотоод сэдлээ бага багаар алдаж, өдөр тутмын ажлаа зүгээр л хэвшлээрээ хийдэг болохоос эхэлдэг байна.

Үүний нэг дохио нь өмнө нь таатай санагддаг байсан зүйлсээсээ байнга татгалзах явдал аж. Тухайлбал, “спорт заал руу явмааргүй байна”, “ажилдаа очих хүсэл алга”, “найзуудтайгаа уулзах дургүй боллоо” гэх мэт бодол давтагдах нь анхаарах дохио байж болохыг сэтгэл зүйч онцолжээ.

Мөн хүн удаан хугацаанд асуудлаа хуримтлуулж, шийдэх оролдлого хийхгүй явах нь сэтгэлзүйн дарамтыг улам нэмэгдүүлдэг байна. Ийм байдал олон сар, жил үргэлжилбэл сэтгэл гутралын шинж тэмдэг гүнзгийрэх эрсдэлтэй гэж тэрбээр тайлбарлажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19