2026 оны 03 дугаар сарын 12,13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа “Монгол ур чадвар” уралдааны сүүлийн шатны зохион байгуулалтад мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 16 сайн дурын суралцагч ажиллаж, найз нөхдийнхөө авьяас билэг, мэдлэг ур чадварын гайхамшгийг олон нийтэд хүргэхэд туслах, уралдааны үзэл санаа, үнэт зүйлийн талаарх ойлголт мэдээллийг түгээх, нийгмийн сайн сайхны төлөө хамтран ажиллах соёлд найз нөхдөө уриалах, аюул осолгүй байхад анхаарч үр дүнтэй хамтран ажиллаж байна.
Дэлхийн ур чадварын уралдааны алсын хараа, зорилго нь хүүхэд, залуус сонгосон мэргэжлийн чиглэлээр өөрийн ирээдүйгээ илүү утга учиртай болгох, багаар хамтран ажиллах, шударга өрсөлдөөний соёлд суралцах, анд нөхдийн нөхөрлөлийг дэмжих, дэлхийн залуустай хөл нийлүүлэн алхаж дэлхийн иргэн болоход дэмжих явдал юм.
“Дэлхийн ур чадвар Монгол” НҮТББ залуусын эрх мэдэл, санаачилгад хэсэгчлэн шилжүүлж, ур чадварын уралдааны зохион байгуулалтад залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм









