Өнөөдөр 07 цаг 44 минутад Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Долоон буудлын замд “Тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, хүн гэмтсэн байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius-41 маркийн автомашиныг эрхгүйгээр жолоодож явсан 17 настай, эмэгтэй “У” нь Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч 46 настай, эмэгтэй “П” гэмтсэн байна. Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтэст явуулж байна.
Нийгэм | 2026-03-14
Сэтгэгдэл бичих
Т.УНДРАХБАЯР






Нийгэм









