Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны гуравдугаар сарын 15-ны өдөр нийт 1782 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс 650 нь зөрчлийн, 108 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байжээ.
Бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дотор хүний биед халдах 71, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 105, хулгайлах 49 тохиолдол тус тус байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60, эрүүлжүүлэгдсэн 111 иргэн бүртгэгдсэн талаар мэдээллээ.
Түүнчлэн алба хаагчид гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг шуурхай илрүүлж, өмнө бүртгэгдсэн 28 хэргийг нөхөн илрүүлсэн байна.

Б.ЭНХЗАЯА





Нийгэм








