Иргэний зориг, ногоон намынхан хоёр даргатай, хоёр Батбаатартай болж авснаараа ямар ч байсан хэсэг бүлэг иргэдтэй, хоорондоо үзэлцэхдээ бол зоригтой гэдгээ баталлаа. ИЗНН-ын Тэргүүн дэд дарга Батбаатар ИЗНН-ын дарга Батбаатарыг огцруулсан гэж хэллээ. ИЗНН-ын дарга Батбаатар ИЗНН-д Тэргүүн дэд дарга Батбаатар гэж байхгүйг мэдэгдлээ. Хоёр Батбаатарын дундаас Батболд гэж бас нэг Бат Онц их хурлаас сонгогдсон ИЗНН-ын дарга Батбаатар ИЗНН-ын гишүүн биш иргэд зоригтой байсан ч тийм дүрэм байхгүй гэж няцаалаа. ИЗНН-ын дүрэм 4 удаа шүүхээс буцаагдсан тул огт дүрэмгүй гэж Батболд мэтгэлээ. Шинэ дүрэм нь бүртгэгдээгүй ч хуучин дүрэм нь хүчинтэй байгаа гэж нэг Батбаатар нь мэдэгдлээ. Байгаль орчны сайд нэг Батбаатар нь нөгөө Батбаатараа төрийн албанд нэг секунд болоогүй байж, албан тушаал нэхсэн, тэргүүн дарга ч биш, хуульч ч биш гэсэн тул ерөөсөө Батбаатар ч биш байж мэдэх байдал төлөвт шилжлээ. УИХ-д 4 гишүүнтэй ИЗНН хоёр хоёроороо хуваагдаж, нам дагавал Нара болох уу, Нараг дагавал нам болох уу гэдэгтээ хүрээд байна. Иргэний зориг ногоон нам иргэн зориг, иргэний зориг багатайгаар ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн нэрээр 4 суудал аваад, 2, 2-оор нь хуваахдаа тулаад байна.
Нийгэм | 2026-03-16
Сэтгэгдэл бичих
Т.УНДРАХБАЯР








Нийгэм






