“Зэс эрдэнийн хувь” компанийн хувьцааг хэн нь зэсрүүлсэн бэ гэдэг жагсаал, мэдэгдлийн халз тулаан ид дундаа өрнөж байна. Нэг хэсэг нь Барилгын сайд Э.Бат-Амгаланг үүдээ нээ гэж байгаа бол нөгөө хэсэг нь хотын дарга Х.Нямбаатарыг хаалгаа тайл гэж байна. Барилгын сайд Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр “Зэс эрдэнийн хувь”-ийн санхүүгийн захирлаар ажиллаж байхдаа 30 тэрбумын НӨАТ-ын өрөнд оруулж шамшигдуулсан, манай талд 15 мянган хувьцаа эзэмшигч байна гэсэн. Нөгөө хэсэг нь Л.Оюун-Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын МАНАН компанийн арын эзэн болж, хөрөнгө оруулаагүй хэр нь хувьцаа эзэмшсэн, манай талд 24 мянган хүн байна гэлээ. Н.Алтанхуягийн үеэл дүү С.Цэвэгжавын хүү Ц.Сумъяабазараар дамжуулж, их хэмжээний хувьцааны эзэн болсон гэж мэдэгдлээ. Талуудын хэлэх тоо өссөөр цаашид “Зэс эрдэнийн хувь” компанийн хувьцаа эзэмшигчид хүн амаас олон болох, Барилгын яам, хотын захиргаа жагсагчдын хөлд нэрвэгдэх, цагдаа нар тарааж зохицуулах дунд нь чирэгдэх шинжтэй байна.
Нийгэм | 2026-03-16
Сэтгэгдэл бичих
Т.УНДРАХБАЯР








Нийгэм






