УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.
Н.Номтойбаяр “Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжиж байгаа ч хэрэгжүүлэх арга замыг бол огтхон ч дэмжихгүй.
Зөвхөн ёс зүйн асуудлаар Их хурлын гишүүнийг эргүүлэн татахыг эсэргүүцэж, Үндэсний эвслийн зүгээс албан ёсны мэдэгдлийг миний бие гаргасан.
Төр иргэдийнхээ итгэлийг алдаж байгаа нь маргах зүйлгүй үнэн. УИХ-ын гишүүдийн гаргаж байгаа зарим ёс зүйгүй, авиргүй үйлдлүүд үнэхээр уур бухимдал хүргэдэг. Төр гэдгээрээ зөвхөн УИХ-ын гишүүд биш. Төрийн өндөр албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хамгаалалт, хязгаарлалт, хяналт, хариуцлагын тухай хуулийг өргөн барихаар бэлтгэн, үзэл баримтлалыг боловсруулсан байгаа. Энэ хууль хэрэгжсэнээр Монгол Улсын ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Авлигатай Тэмцэх Газрын дарга гэх мэтчилэн томилогдсон болон сонгогдсон нийт тавин төрийн өндөр албан тушаалтны эрхийг нь хамгаалах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, аливаа хууль зөрчсөн буруутай асуудал дээр нь хариуцлага тооцох, эрхзүйн хязгаарлалттай хийх боломжтой” гэв.
Б.ЭНХЗАЯА






Нийгэм









