Dark Light
Нийгэм | 2026-03-16

Б.ЭНХБАЯР: Л.ОЮУН-ЭРДЭНЭ МӨНГӨНИЙ БАРИМЖААГАА АЛДЧИХСАН БАЙХ ШИГ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн хуралдаан эхэллээ.

Хуулийн сайд Б.Энхбаяр: Оптек гэрээг хийсэн гээд логикгүй юм яриад байна. Оюун-Эрдэнэ өөрөө дөрвөн оптек гэрээг нь байгуулсан. Хаа газар их мөнгө цутгана, тэнд авлига, эрх мэдлийн тулаан нүүрлэдэг. Нийслэлийг баялгийн хараал хүрчихлээ гэж бодож байна. Хэмжээ хязгааргүй, улсын төсөвтэй дүйх хэмжээний мөнгө зарцуулдаг. Жилдээ хэдэн удаа тодотгол хийгээд байна, гурав дөрвөн удаа. хууль зүй дотоод хэргийн салбар 30000 албан хаагч ажилладаг. Монгол Улсын хил, цагдаа, шүүхийн шийдвэр, харьяат эмнэлэг, сургууль энэ хэмжээний байгууллагын жилийн шинэ хөрөнгө оруулалтын төсөв 40 гаруй тэрбум. Зөвхөн нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлын төсөв 60 тэрбум. Өөрөө өөрийнхөө ярьсныг нотолж чадахгүй, гүтгэлэг гэдгийг мэдэж байгаа этгээд. Нэн даруй очиж мэдүүлгээ өгөх хэрэгтэй. Хүмүүсээ заах, баримт нотолгоо үзүүлэх хэрэгтэй. Надад авлига өгсөн гэх компани мэдэгдэл гаргасан. Гүтгэлэг тараасан, хууль хяналтын байгууллага шалгана. Харьяаллынхаа дагуу цагдаа биш авлигатай тэмцэх газрын харьяалал шалга. Би тайлбар мэдүүлэг өгнө. Өөрөө очсон очоогүй тэр байгууллага шалгах ёстой. Энэ хүний мөнгөний баримжаа алдагдчихсан байх шиг байна. Ямар хэмжээний мөнгөний тухай яриад байгаагаа мэдэж байна уу үгүй юу. 50 саяар иргэдийг торгох тухай ярьж байсан, амандаа орсон тоогоо ярьдаг. 20 сая долларын зарцуулалттай холбоотой хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаад харьяаллын дагуу авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн. Нөгөө талд нь хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан хүмүүс нь нийтийн албан тушаалтнууд байсан учир шилжүүлсэн. Огцрох амархан жагсаалын үеэр оюу толгойн 20 сая доллараас зарим хэвлэл рүү хаалтын гэрээ хэлбэрээр мөнгө гарсан. Тиймээс өргөн хүрээтэй шалгалт болох байх.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00