Ардчилсан намаас цаг үeийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Өнөөдрийн АН-ын хуралд 41 гишүүн оролцсон. 100 хувийн саналаар аль нэг намын дарга 126 гишүүнтэй парламентын даргаар ажиллаж болохгүй гэсэн шийдвэр гаргалаа.
УИХ дарга, МАН-ын даргаар хавсран ажиллаж байгаа Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгөх хүртэл Ардчилсан нам чуулганы хуралдаанд оролцохгүй. Гэхдээ энэ нь УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах үйлдэл биш. УИХ өөрөө олон намын төлөөлөлтэй, 2 дэд даргатай.
Бодлогын хувьд 2016 оноос хойш 10 дахь жилдээ нэг улс төрийн хүчин дангаар, хэт үнэмлэхүй засаглаж байна. Энэ 10 жилийн бодлогын үр дүн нь юу болж хувирсныг та бүхэн харж байгаа. Авилгажуулсан, авлигалыг систем болгосон 10 жил байлаа. Улс орныг, төрийг энэ улс төрийн хүчин хямралын байдалд аваачсан.
УИХ-ын дарга гэдэг хүн УИХ-ыг хуралдааныг зохион байгуулагч болохоос биш УИХ-ын удирдагч биш. Тэр хүн намын даргаа нам дээрээ очиж хийх ёстой. УИХ-ын чуулганы нээлтийн үеэр намын мөрийн хөтөлбөр шиг юм ярьж байна. Намын Их, Бага хурлын даргын илтгэл шиг юм ярьж байна лээ. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй.
УИХ нэг намын хуулийн хэлтэс биш. Нам бус байдлаар нэг намын дарга удирддаггүй байдлаар зохион байгуулах ёстой” гэв.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм









