Боловсролын сайд П.Наранбаяр чөлөөлөгдөх өргөдлөө өглөө.
П.Наранбаяр “Надад ямар ч дарамт шахалт ирээгүй. Би хувийн шалтгаанаар өргөдлөө өгсөн.
Боловсролын салбарт 1,300,000 гаруй хүүхэд, залуучууд сурч боловсорч байна. Бүх хүний амьдралтай холбоотой учраас хэл амгүй байна гэж байхгүй. Багш нарын суурь цалин хэт бага байсан нь багш нарын ажил хаях шалтгаан болсон. Багшлахын тулд амьдралд нь л хангалттай хэмжээний цалин авах ёстой. Эргээд харахад энэ асуудлын төлөө хамтдаа явсандаа баяртай байгаа.
Мөн бид боловсролыг дэмжих жил гэж зарлуулаад энэ хүрээнд хөрөнгө оруулалт, Азийн хөгжлийн банкны зээлийг давхар аваад сургуулиуд бариулах ажил эхлэх гэж байна. Мөн бага боловсролын хөтөлбөрүүд батлагдлаа” гэв.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм









