Dark Light
Нийгэм | 2026-03-16

ШИНЭЭР МЭНДЭЛСЭН БЯЦХАН ИРГЭДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Шинэ оны босгон дээр буюу 2026 оны 1-р сарын 1-ний өдөр Дархан-Уул аймгийн төрөх тасагт 3 эх амаржиж, 2 охин, 1 хүү шинээр мэндэлсэн.
Өнөөдөр /2026.03.16/ аймгийн Засаг дарга Б.Азжаргал шинээр мэндэлсэн 3 бяцхан иргэддээ хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулж эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө.
Тэрбээр: "Нярай хүүхэд эхийн хэвлийгээс мэндэлсний дараа агаар орчин зэрэг бүх зүйлстэй шинээр танилцдаг тул эмзэг байдаг. Элдэв нян вируст өртөхөөс сэргийлж 3 сар хүрсний дараагаар ийнхүү хүлээн авч уулзаж байна" гэв. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16