Dark Light
Нийгэм | 2026-03-16

“126 ГИШҮҮНТЭЙ ПАРЛАМЕНТЫН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОХОД ХҮН НАМ МАНЛАЙЛЖ АЖИЛЛАСАН”

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

УИХ дахь ХҮН намын зөвлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

П.Ганзориг “Энэ хаврын чуулганаар хүн рүү чиглэсэн бодлогуудыг нэгт тавьж эрүүл мэнд, нийгмийн бодлого, боловсролын салбарын хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчныг оруулж батлуулах идэвх санаачилга гаргаж ажиллана. Мөн ХҮН нам эрчим хүчний салбарын бодлогын асуудлыг манлайлж, авч явж, өөрчлөлт хийх тал дээр анхаарч ажиллах болно.

Монгол улсын ерөнхийлөгч Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах” үндсэн хуульд заасан зохицуулалтыг илүү нарийвчилж оруулж ирж байгаа асуудлаар бид санал солилцлоо. ХҮН нам Монгол улсын парламентын ардчиллыг бэхжүүлэх, дархлааг сайжруулах чиглэлд тууштай ажиллаж ирсэн. Үүний тод жишээ нь 2023 оноос эхлээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж өнөөдрийн 126 гишүүнтэй 5 намын эвсэл орсон парламентын тогтолцоог бий болгоход ХҮН нам манлайлж ажилласан.

2016 болон 2020 оны сонгуулиар 76 гишүүнтэй байхад парламентын нийт гишүүдийн 80-аас дээш хувийг дан ганц, олонх бус нам бүрдүүлж байсан. Үндсэндээ Монгол улсын парламентад нэг нам бүрэн давамгайлж үйл ажиллагаа, шийдвэр гаргадаг байсан бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийгдсэнээрээ олон намын тогтолцоо, парламентын ардчилал бэхжих том алхам болсон.

“УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах” заалтыг нарийвчлан оруулж ирж аливаа авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүн бүрэн дархан эрхийнхээ хойно хамгаалалтад байдаг асуудлыг нарийн зохицуулах асуудлыг агуулгын хувьд дэмжиж байна” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00