Dark Light
Нийгэм | 2026-03-16

1000 МАЛЧИН ӨРХӨД ХҮРГЭХ ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын улаан загалмай нийгэмлэгээс Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны дэмжлэгтэйгээр 9 аймгийн 1000 өрхөд хүргэх тусламжийн цуваа өнөөдөр Улаанбаатар хотоос хөдөллөө. Тухайлбал, цасан болон шороон шуурганд өртсөн Увс, Завхан, Дархан-Уул, Ховд, Төв, Орхон, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар аймгийн 1000 малчин өрхөд энэхүү хүмүүнлэгийн тусламж очих юм.
Тусламжийн багц нь малын эрдэс тэжээл (долооц, загасны тос, туурайн тос, нүдний тос, амин тун) болон анхны тусламжийн иж бүрдэл, бэлэн мөнгөний тусламж багтаж байна. Энэхүү тусламжийг орон нутаг дах Улаан загалмайн Дунд шатны хороодоор дамжуулан малчдад олгоно. Хүмүүнлэгийн тусламж хүлээн авах малчин өрхийг сонгохдоо аймгийн Улаан загалмай хороо, Онцгой байдлын газраас гаргасан судалгаа, мэдээллийг шалгуур болгон олгох юм.
Ташрамд дуулгахад, Монголын улаан загалмай нийгэмлэг 2025 онд гамшгийн хариу арга хэмжээ, хүмүүнлэгийн яаралтай тусламжийн хүрээнд 5406 хүнд 1,6 тэрбум төгрөгийн тусламж, нийгэм, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж ажилласан байна.
 

Эх сурвалж | Монголын улаан загалмай нийгэмлэг
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00