Dark Light
Нийгэм | 2026-03-16

БАГШ НАРЫН ЦАЛИН НЭМЭХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЯВЦАД БОДЛОГЫН АЛДАА ГАРСАН

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Мордохын хазгай гэдэг шиг юм болсон. Хоёр жилийн өмнө энэ нөхөрт ажил өгч байхад боловсролын багц хуулийг бүтнээр нь батлаад, Монгол Улс анх удаа сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсролыг хөдөлмөрийн яамнаас авчраад оруулаад дээд боловсрол, насан туршийн боловсролын тогтолцоо гэх маш том шинэчлэлийн эрх зүйн хуулийг багцаар нь батлуулж өгсөн. 1,7 их наядын санхүүжилттэй байсан салбарыг 4,2 их наядын санхүүжилттэй болгож, боловсролын салбарт зургаан том реформ шинэчлэлийг зарласан. Хамгийн сайн сургууль бол гэрт ойр сургууль. Хот, хөдөө, төрийн, хувийн сургуулийн ялгааг арилгах 6 шинэчлэл хийх ажлууд эхэлсэн явж байсан, хөтөлбөрийн шинэчлэл, багшийн гурван тулгуурт бодлого хааччихав. Сайн багш хамгийн өндөр цалин авдаг тогтолцоо, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилт буюу сургууль өөрсдөө төсвөө захиран зарцуулдаг нөхөн хангалтын зардлын шинэчлэлт, цахим шинэчлэл, сургуулийн сайн менежментийн шинэчлэл хааччихав. Зургаан шинэчлэл зарцсан. Боловсролын салбарт явж байгаа энэ шинэчлэл ухрах ёсгүй, энэ бол монголын ард түмний эрх ашиг. 720 тэрбум төгрөгийг багш нарын цалинг нэм гэдэг хэлэлцээр дээр суугаад, харамсалтай нь хэрэгжүүлэх явц дээр бодлогын алдаанууд их гарсан. Дараагийн улс төрийн шийдвэрүүд яаж гарахыг би мэдэхгүй, би сайд томилдог албан тушаалтан биш, Засгийн газрын гишүүдийг чөлөөлдөг, томилдог эрх зөвхөн Ерөнхий сайдад олгодог. Өөрийн сайд хийж байсан салбар дээр эхлүүлсэн реформ доголдоход сэтгэл санаа зовно. Юмыг бүтээхэд хэцүү, нураахад амархан. Үүнтэй адил нөхцөл нүдэн дээр болоод байхад санаа зовно. Миний санаа зовнил биш. ЕБС-д сурч байгаа1,3 сая хүүхдийн эрх ашгийн асуудал. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00