Ховд аймгийн Онцгой комиссын 2026 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн 07 дугаар тогтоол, холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Жаргалант суманд хязгаарлалтын арга хэмжээ авч эхэллээ.
Тодруулбал, сумын хэмжээнд Менингококкт халдварын 2 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 1 иргэн нас барсантай холбоотойгоор Жаргалант сумын 7 дугаар сургуулийн 1–5 дугаар ангийн сурагчдын хичээл сургалтыг 2026 оны гуравдугаар сарын 16-наас 20-ны өдрийг хүртэл цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Мөн аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сурагчдын дунд зохион байгуулагдах спорт, соёл урлагийн олон нийтийг хамарсан арга хэмжээ, бүх төрлийн секц дугуйланг гуравдугаар сарын 13-наас 27-ны өдрийг хүртэл түр хугацаанд хязгаарласан байна.
Эрүүл мэндийн байгууллагуудад халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, иргэдэд зөвлөмж мэдээллийг тогтмол хүргэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэх үүрэг өгчээ.
Захирамжийн хэрэгжилтэд аймгийн Боловсролын газар болон сумдын Засаг дарга нар хяналт тавьж ажиллах юм.

Б.ЭНХЗАЯА








Нийгэм









