Dark Light
Нийгэм | 2026-03-17

ХЭҮК 190 ДОТУУР БАЙРАНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

ХЭҮК 2022 оноос хойш мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон ерөнхий боловсролын сургуулийн нийт 190 дотуур байранд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлүүдийг үе шаттайгаар арилгуулан ажиллаж байна.

Тухайлбал, нийслэлийн ерөнхий боловсролын 29 болон 116 дугаар сургуулиудад хийсэн шалгалтаар сурагчдын суралцах орчин, дотуур байрны нөхцөл, хоол хүнс, аюулгүй байдалтай холбоотой зөрчил дутагдлууд илэрчээ. Үүнтэй холбогдуулан Комиссын гишүүний 2023 оны 04 дүгээр сарын 06-ны №04/08, 2023 оны 05 дугаар сарын 12-ны №04/12 шаардлагыг холбогдох албан тушаалтнуудад хүргүүлж, зөрчлийг арилгуулсан байна.

Шалгалтын хүрээнд харааны бэрхшээлтэй, тэр дундаа тэг хараатай сурагчдын саадгүй зорчих, суралцах орчныг сайжруулж шат, бариул, гэрлийн унтраалга, цонх, өрөө тасалгаа, коридор, хаалганд шаардлагатай тэмдэглэгээ хийлгэжээ. Мөн дотуур байрны өрөөний хаалгыг хүүхдүүд унтаж байх үед хаадаггүй байсан зөрчлийг арилгуулж, ариун цэврийн өрөөнд барих бариул суурилуулсан байна.

Түүнчлэн усанд орох өрөө, шүршүүрийн хэсэгт халтиргаанаас сэргийлэх бариул хийлгэж, хичээлийн байрны шатанд өгсөх, уруудах резинэн тэмдэглэгээ байршуулжээ. Сургуулийн ханын самбар дахь мэдээллийг кирилл болон брайль үсгээр байршуулсан нь хүртээмжийг нэмэгдүүлсэн байна.

Хяналт шалгалтаар сурагчдын хоол, хүнсний чанар, хүртээмж хангалтгүй байгааг тогтоож, хоолны орц, норм, илчлэгийг шалган сурагчдын өндөр, жингийн судалгаа хийж, батлагдсан цэсийг мөрдүүлэн зөрчлийг арилгуулжээ. Мөн захирлын өрөөнд байрлаж байсан камерын үндсэн дэлгэцийг өөр өрөөнд шилжүүлсэн байна.

Сургалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар дунд, ахлах ангийн сурагчид болон багш, ажилчдын санал хүсэлтийг судалж, гурван багшид тушаалаар сануулах, таван багшид хаалттай сануулга өгч, ажил сайжруулах хугацаатай үүрэг даалгавар өгчээ. Үүнээс гадна багш, ажилтнуудын дохионы хэлний чадварыг үнэлж, сайжруулах, идэвхжүүлэх арга хэмжээг зохион байгуулсан байна.

Мөн сургуулийн заал, хөлбөмбөг болон сагсан бөмбөгийн талбай, чийрэгжүүлэх тэнхим, компьютерийн өрөөнүүдийг хуваарийн дагуу ашиглуулж, сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00