2026 оны гуравдугаар сарын 3–16-ны өдрүүдэд угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 72 тохиолдол бүртгэгдсэн талаар холбогдох байгууллагууд мэдээллээ.
Байршлаар авч үзвэл хамгийн олон тохиолдол нийслэлийн Сүхбаатар дүүрэгт 27, Баянзүрх дүүрэгт 18, Налайх дүүрэгт 10, Хан-Уул дүүрэгт 9, Чингэлтэй дүүрэгт 7 бүртгэгдсэн бол Увс аймагт 1 тохиолдол бүртгэгджээ.
Иргэд угаарын хийн хордлогоос сэргийлэхийн тулд хур тунадастай болон салхи багатай өдрүүдэд яндангаа тогтмол хөөлөх, зуух пийшингийн битүүмжлэлээ шалгах, өрх гэртээ агааржуулалт хийхийг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.

Б.ЭНХЗАЯА








Нийгэм









