Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон олон улсын харилцааны чиглэлээр суралцаж буй оюутнуудад гадаад бодлого, түүний зорилт, ач холбогдлын талаар суурь ойлголт өгөх зорилготой ээлжит “Нээлттэй Гадаад харилцааны яам” арга хэмжээ 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн арга хэмжээнд Нийслэлийн Ерөнхий боловсролын “Логарифм” сургууль болон Монгол Улс дахь Франц сургуулийн сурагчид оролцож, гадаад харилцааны өнөөгийн нөхцөл байдал, Гадаад харилцааны яамны чиг үүрэг, үйл ажиллагааны талаар мэдээлэл авсан юм.
Арга хэмжээний хүрээнд сурагчдад дипломат албаны онцлог, мөн яамны Бодлогын газар, Европ, Африкийн газар, Консулын газрын үйл ажиллагаа, Гэрээ, эрх зүйн газрын чиг үүргийн талаар мэдээлэл авч, сонирхсон асуултаа асууж, идэвхтэй оролцлоо.
АДМИН








Нийгэм









