Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчний үүсэж хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө тэмцэгч, БНМАУ-ын гарамгай баатар Лодонгийн Дандар-ын дурсгалд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ боллоо.
Офицеруудын ордны талбайд байрлах орших дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, Удирдах газар, БЗД-ийн ЗДТГ-ын Цэргийн штаб, ҮБХИС-ийн удирдлага болон эрдэмтэн багш нар хүндэтгэл үзүүлэв.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм









