Dark Light
Нийгэм | 2026-03-17

ХИЛЧИН ГЕНЕРАЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийг өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргаж  бригадын генерал Дондовын Ганбаатарт Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.  Эрхэм генералд Хил хамгаалах байгууллагын удирдлага, хилчин хамт олон нь хүндэтгэл үзүүлж угтан авлаа. 
Тэрбээр хилчдийн дундаас төрөн гарсан гурав дахь шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн болж байгаа бөгөөд түүний өмнө нь дэслэгч генерал Ш.Арвай, хурандаа А.Муратхан нар энэхүү эрхэм хүндтэй цолны эзэн болсон юм. 
Дашрамд сонирхуулахад өнөөдөр бригадын генерал Д.Ганбаатарын төрсөн өдөр давхар тохиож буйд тэрбээр ихэд бэлгэшээн ижий аав, хань, үр хүүхэд, хилчин нөхдөдөө чин сэтгэлийн талархлаа илэрхийллээ. 
Мөн өнөөдрийн баярт өдрийн үйл явдал дээр Хил хамгаалах ерөнхий газрын Ар талын газрын даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан эрхэм хурандаа А.Дашдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Сүхбаатарын одон"-оор шагнуулсанд хилчид хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00