Dark Light
Нийгэм | 2026-03-17

ЖАДО РИНБҮЧИ ДАНЗАНЖУННАЙ ГЭГЭЭНТЭН АЙЛДВАР АЙЛДАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Бурханы шашны гүн утгыг агуулсан Бодь мөрийн зэрэг хэмээх номын айлдварыг Жадо ринбүчи дээдэс сүүлийн сүүлийн жилүүдэд гүн гүнзгий тайлбарласан билээ.
Эдгээр сургаал бүгд Бурханы шашны үндэс болсон гурван суртгаалын хүрээнд багтдаг. Гурван суртгаал гэдэг нь сахил (ёс суртахуун), самади (төвлөрөл), билгүүн (мэргэн ухаан) эдгээр гурвыг хэлдэг бөгөөд  лам хувраг, энгийн сүсэгтэн хүнд ч ижил тэгш хамаатай.
Жирийн хүн ч гэнэн сахилаа сахиж, бодь сэтгэлийг төрүүлэн, сэтгэлийн бясалгалаар замнаж чадвал Бурханы номын жинхэнэ агуулгад дөхөж, гурван суртгаалыг амьдралдаа хэрэгжүүлж байгаа хэрэг болдог. Бурханы шашин бол бидний дотоод сэтгэлийн төлөвшил, боловсрол, ухаарал дээр суурилсан шашин юм.
Иймд хүн бүр өөрийн боломж бололцоо, сэтгэлдээ түшиглэн, энэхүү гурван суртгаалыг амьдралдаа хэрэгжүүлж чадвал Бурханы номын зам мөрөөс хэзээ ч хөндийрөхгүй билээ. Тиймээс гурван суртгаалд анхаарал тавьж, сэтгэлдээ суулгаж явах нь сүсэгтэн хүн бүрд нэн чухал юм.
Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Намжал дацан болон нууц тарнийн Жүддод дацангийн хансүр, язгуур үндэсний ачит багш, гэвш лхаарамба Жадо ринбүчи Данзанжуннай гэгээнтэн энэ сарын 25- нд Монгол орноо морилж номын айлдвараа айлдах билээ. Айлдвар 2026 оны гуравдугаар сарын 27-31-ний өдрүүдэд 13:00-17:00 цагт Батцагаан цогчэн дуганд болно. 
  • Дунд Бодь мөрийн зэргийн хөтөлбөр
  • Богд ламын бүрэн зарлигийн эш лүн
  • Их-хүрдэн Очирваань буюу Чагдор-Хорчэн бурхны их авшиг
  • Лхобраг дүвчэн Намхаажанцангийн сонорын дамжлага болох Очирваань бурхны арван жэйнан буюу даган соёрхлыг айлдана.

Эх сурвалж | Гандантэгчэнлин Хийд
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00