Dark Light
Нийгэм | 2026-03-17

"ЭЛЕКТРОН ТАМХИЙГ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРТАЙ БАРАА БОЛГОНО"

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

УИХ-ын гишүүн О.Номинчимэг “Тамхины тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ГЕГ-ын Гаалийн төв лабораторийн дарга С. Цэрэнчимэд “Гаалийн лаборатори улсын хилээр оруулж, гаргаж буй бүх бараа бүтээгдэхүүнд магадлан шинжилгээ хийж дүгнэлт гаргаж нэвтрүүлдэг хяналтын байгууллага.

Гаалийн лабораторид шинжилгээнд хамрагдсан электрон тамхины дээжийн тоо 2023-2025 онд нэмэгдсэн. Тухайлбал, 2024 онд дээжийн тоо 232 байсан бол 2025 онд 530 болж 2 дахин нэмэгдсэн байна. Ихэнх нь жимсний амттай электрон тамхи байгаа. Дээжийн тоо нэмэгдэж байгаа нь шинжилгээнд хамрагдаж байгаа төрөл нэмэгдэж байна гэсэн үг.

Шинжилгээгээр электрон тамхинд никотин, амт оруулагч бодис гэх мэт дандаа органик уусгагч агуулсан байна. Химийн бодисыг уушгиараа оруулаад гаргаад байна гэсэн үг.

Бага насны хүүхдүүд жимсний амттай, янз янзын гоё савлагаатай болж байгаагаас болоод сонирхож татаад байна. Ирээдүй хойч үе, ард түмнээ хордохоос сэргийлж электрон тамхийг онцгой албан татвартай бараа болгож, хяналт тавьж, хяналтыг сайжруулах зорилгоор “Тамхины тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00