Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол эр хүн” үндэсний III чуулган Төрийн ордонд болж байна.
Чуулганы үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэгээс тодрууллаа.
Б.Бадамцэцэг: "Эрчүүдийн баяр цэргүүдийн гэдэг тодотголтой ч энэ бол Монгол Улсад эр хүн болж төрсөн үр хүүхэд залуучууд, настан бүх хүмүүсийн баяр. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс дундаж наслалт нь 9.7 хувиар бага байгаа. Маш олон асуултын хариултыг өгч байгаа. Эрүүл мэндийн шалтгаантай, хөдөлмөрийн аюулгүй байдлын шалтгаантай, амиа хорлолт, осол гэмтэл гэх мэт маш олон төрлийн шалтгаанууд байгаа ч гэсэн монгол эр хүний гүндүүгүй зан чанараас болдог. Монгол эрчүүд дээр үеэсээ удирдагч, чиглүүлэгч, манлайлагч хүмүүс байсан. Харин эргээд гэр бүлээ хайрлаж чаддаг байсан. Одоо ч гэсэн тийм. Эхнэр хүүхдээ өвдөхөөр хамгийн түрүүнд эмнэлэг рүү дагуулаад явдаг, өөрөө өвдөхөөр би яах вэ гээд үлддэг. Энэ статистикаас харахад эрчүүд эрүүл мэнддээ анхаарах цаг болсон байна гэдгийг харуулж байна. Эрчүүдээр гэр үүрч, гэр бүл бүтэн болж, улс орон тогтуун болдог юм шүү. Эрүүл саруул байгаасай гэж хүсэж байна. Эрчүүд эмнэлэгт очих нь маш бага, өнгөрсөн жил эрт илрүүлэгд эрчүүдийн 43 хувь нь хамрагдсан байсан. Энэ тоог өсгөх шаардлагатай. Ерөнхийлөгчийн санаачилсан эрүүл монгол хөдөлгөөнөөс эрчүүдэд зориулсан эрүүл чийрэг монгол цэрэг төслийг санаачлаад нэг жилийн хугацааг үдсэн байна. Эрчүүд эрт илрүүлэгд дуудаад ирэхгүй, эмнэлгийг зорихгүй, архаг хэлбэрт хагалгаанд орох түвшинд хүрэхээрээ эмнэлэгт очоод байна. Тиймээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэх үүднээс эрчүүд цуглаж байгаа газар очиж ажиллах ёстой гэж шийдсэн. Баянзүрх дүүрэг дээр 2025 оны 10 сарын 17-нд болсон цэрэг татлагад 14 мянга гаруй залуучууд цэрэг татлагад оролцсон. Өмнө жил зөвхөн цэрэгт тэнцсэн залуусыг эрт илрүүлэгд оруулдаг байсан бол одоо бүгд тэнцээгүй байсан ч эрүүл мэндийн бүтэн шинжилгээнд хамрагдана. Цаашид эрчүүд олноороо цуглардаг газар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх нь зүйтэй гээд 2026 онд жинхэнэ цэргийн алба хаагч нарын эрүүл мэнд рүү чиглэсэн үйл ажиллагаа хийж эхлээд явж байна" гэлээ.
Чуулганаар эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн талаар хэлэлцэж, эрэгтэйчүүдийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлоход хувь нэмэр оруулах санал, санаачилга гаргана.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм









