Dark Light
Нийгэм | 2026-03-17

“ТОМЧУУДЫН СОЁЛГҮЙ БАЙДАЛ ХҮҮХДЭД ШУУД НӨЛӨӨЛЖ БАЙНА”

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан мэдээлэл өглөө.

Б.Баярсайхан “Хүнийг хүн болгож төлөвшүүлэх нь боловсролын суурь. Энэ ажил боловсролын салбарт огт хийгдэхгүй байна. Мөн боловсролын салбар хуулийн дагуу багш нарыг зан чанарын сургалтад суулгаж, өөрсдийн сэтгэл хөдлөлийг хүүхдэд гаргадаггүй байх, хүүхдийг ямагт хайрладаг байх, багш нарын үйлдлээр хүүхэд ямагт зан чанарт суралцаж байгаа гэдгийг ойлгуулдаг багш нарыг бэлдэх ёстой. Энэ ажил ч огт хийгдэхгүй байна.

Жил болгон өсөж байсан хүүхэд хамгааллын төсөв энэ жил 4 сая төгрөгөөр буусан. Өнөөдөр хүүхдүүд үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалтад өртөж байна гэдэг дээр гэр бүлийн хүмүүжил муу байгааг нийтээрээ ярьж байна.

Гэр бүлийн дотор хамгийн тулгамдсан асуудал нь хүүхдийнхээ гар утасны хэрэглээг бид хянаж чадахгүй байна. Мэдээж гар утасны хэрэглээг бүтэн хорьж чадахгүй. Гэхдээ улс орнууд хаашаа чиглүүлээд байгааг харах ёстой. Монголд томчуудын хэрэглэж байгаа үг хэллэг, үйлдлийг өсвөр насныхан, түүнээс доош насныхан бүгд харж байгаа.

Нөлөөлөгчид, улс төрчид, урлагийнхан өөрсдийн хэлж буй үг, үйлдлээ хянахгүй бол бид үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалт гэж ярих эрх байхгүй. Учир нь хүүхдүүд шууд дуурайж байгаа.

Хаалттай групп дотор “Дэлхийгээс зайл”, “Халтаруудаас салъя”, “Чи яах гэж төрсөн юм бэ” гэм мэтчилэн хүүхдүүдийг хөгжлийн бэрхшээл, бие бялдар, амьдралын түвшнээр нь гадуурхаж, дээрэлхдэг гэдгийг 10 жилийн өмнө бид илрүүлж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл “Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль” батлагдаж чадаагүй байна.

Нөгөө талаар томчууд бидний нийгмийн сүлжээнд соёлгүй байгаа байдал хүүхдүүдэд шууд тусаж байгаа, тэд дуурайж байгаа гэдгийг мартаж болохгүй” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00