Dark Light
Нийгэм | 2026-03-17

УЛААНБААТАР-ХАРХОРИН ТӨМӨР ЗАМЫН СУДАЛГААНЫ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улаанбаатар-Хархорин чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн урьдчилсан судалгааны тайлангийн хурал өнөөдөр (2026.03.17) Зам тээврийн яаманд боллоо. Хурлыг нээж, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ энэхүү Улаанбаатар-Хархорин чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн урьдчилсан судалгааны тайланг хэлэлцэх хуралд БНСУ-ын Үндэсний төмөр замын байгууллагын Ерөнхий менежер Ким Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ. 
Уг төсөл нь Монгол Улсын Засгийн газрын зүгээс Шинэ Хархорум хот байгуулах бодлогын хүрээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай дэд бүтцийн төсөл бөгөөд шинэ хот руу чиглэсэн хурдан, аюулгүй зорчигч тээврийн системийг бүрдүүлэх, бүсчилсэн хөгжлийг дэмжих стратегийн чухал ач холбогдолтой гэдгийг онцоллоо. 
Улаанбаатар-Хархорин чиглэлийн төмөр замын урьдчилсан судалгааны ажлыг “Сүсонг инженеринг” ХХК 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 10 сарын хугацаанд гүйцэтгэж, эцсийн урьдчилсан тайланг өнөөдөр танилцуулж байна.
Солонгосын үндэсний төмөр замын Дэд ерөнхийлөгч Ян Ён Жон тус төслийн зураг төсөл, трассын хувилбар судалгаа тооцоолол, замын дээд бүтэц, далангийн байгууламж, цахилгаан болон дизль хөдөлгүүрийн судалгаа, зорчигч болон ачаа тээврийн галт тэрэгний хурд, эргэлтийн тооцоолол зэрэг олон талт мэдээллүүдийг танилцууллаа.  
Хархорин чиглэлийн төмөр замын урьдчилсан судалгаанд маршрутыг үндсэн 3 хувилбартайгаар тусгаж өгсөн бөгөөд хамгийн богино маршрут, тойрог замын маршрутын хувилбаруудыг танилцууллаа. Мөн төмөр зам нь дизль болон цахилгаан галт тэрэг явах тооцооллыг бас тусгаж өгчээ.  Төслийн танилцуулгад дурдсанаар, зорчигч тээврийн галт тэрэгний хурдыг 160км/ цаг, ачаа тээврийн галт тэрэгний хурдыг 120 км/цаг байхаар тооцоолсон байна.  
Мөн төслийн хүрээнд төв вокзалыг байгуулахдаа орон нутгийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөн төгсгөл цэгийг Хархорум хотод ойр байршилд буюу шинэ хотын төвөөс 8 км зайд хотын захаас 2,1км-ын зайд галт тэрэгний зогсоолыг байгуулахаар төлөвлөсөн гэдгийг дурдлаа. 
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы зүгээс уг төслийг шинээр байгуулагдах нэг хотын төлөвлөгөөнд бус бүс нутгийн хөгжлийг дэмжих, Хархорин хотыг тойрсон аймаг, орон нутгийн хүн амд зориулсан дэд бүтцийн асуудлыг давхар шийдвэрлэх үүднээс өргөн хүрээтэй, уялдаа холбоотой төлөвлөж ажиллахыг зөвлөлөө. 
Мөн төслийн хэрэгжих хугацааг богиносгох, ЗТЯ болон төмөр замын газрын удирдлагуудтай зөвшилцөж нэмэлт санал зөвлөмжүүдийг авах, тус төслийн эхлэх цэгийн талаар дахин зөвлөлдөж, хэрэгцээт мэдээллүүдээ яаралтай солилцож, цагаа хэмнэх, урьдчилсан судалгаанд тусгах санал зөвлөмж, эдийн засгийн тооцоо судалгааг илүү бодитоор тооцоолж хамтран ажиллахыг хүсэв.  
Хуралд, Зам, тээврийн яам, Төмөр замын газар, “Монголын төмөр зам” ТӨХК, Хархорин хотын захиргаа болон БНСУ-ын Үндэсний төмөр зам, “Сүсонг инженеринг” ХХК-ийн төлөөлөл, холбогдох албаныхан оролцов.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00