Dark Light
Нийгэм | 2026-03-17

ДЭД САЙД “ДУЛААНЫ III ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-Д АЖИЛЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эрчим хүчний салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний гүйцэтгэлтэй танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд /2026.03.17/  Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК дээр ажиллалаа.
 
”Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэрэгжилт, горим ажиллагаа, тус компанид үүсээд буй хүндрэлтэй асуудлын талаар хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар компанийн удирдлагуудад дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
  • Компанийн худалдан авах ажиллагааг төлөвлөсөн хугацаанд гүйцэтгэж, засвар, шинэчлэлийн ажлуудыг цаг хугацаанд нь хийж дуусгах;
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй үндсэн тоноглол болох турбингенератор №7, 9 шинэчлэх төсөл арга хэмжээний хэрэгжилтэд онцгой анхаарч, 2026 оны өвлийн их ачааллаас өмнө барилга угсралтын ажлыг дуусгах зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч ажиллах;
  • Үйлдвэрлэлийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж, үйлдвэрлэлийн осол, гэмтэл болон технологийн зөрчил гаргахгүй ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00