Dark Light
Нийгэм | 2026-03-17

ЛИФТНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Лифт ашиглалтын аюулгүй байдлыг сайжруулах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө болон барилга байгууламжийн найдвартай ажиллагааг хамгаалах зорилготой “Лифтний аюулгүй байдлын техникийн зохицуулалт”-ын төслийг хэлэлцэн баталлаа.

Уг зохицуулалтад лифт болон түүний ослоос хамгаалах хэрэгсэлд тавигдах шаардлагыг тодорхой тусгаж, лифтний зориулалт, аюулгүй ашиглалтын талаарх мэдээллийг хэрэглэгчдэд ойлгомжтой болгох нөхцөлийг бүрдүүлжээ.

Техникийн зохицуулалт батлагдсанаар лифтний ашиглалтын хугацааг ашиглалтад орсон өдрөөс хойш 25 жилээр тогтоож, насжилт өндөр лифтнүүдийг үе шаттай шинэчлэх эрх зүйн үндэс бүрдэх юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийг нэмэгдүүлэх, лифтний тоног төхөөрөмжийг санаатай эвдрэл гэмтлээс хамгаалах боломж бүрдэнэ.

Түүнчлэн лифт болон ослоос хамгаалах үндсэн төхөөрөмжүүдийг ашиглалтад оруулахаас өмнө стандартын шаардлагад нийцүүлэн гэрчилгээжүүлэх тогтолцоог бий болгохоор тусгасан байна. Ингэснээр лифтний зураг төсөл, үйлдвэрлэл, импорт, угсралт, ашиглалт, магадлал, ашиглалтын хугацаа дууссаны дараах оношилгоо, шинэчлэлт зэрэг бүх үе шатыг хамарсан нэгдсэн зохицуулалт хэрэгжих нөхцөл бүрдэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00