Үндэсний статистикийн хорооны танилцуулсан мэдээллээр аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн хэмжээ 2026 оны эхний хоёр сард өмнөх онуудтай харьцуулахад өсөлттэй гарсан байна.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2026 оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 10.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.6 (54.0%) их наяд төгрөгөөр өслөө.
Уул уурхай, олборлолтын салбарын үйлдвэрлэл 2026 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 8.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс мэдэгдэхүйц нэмэгджээ. Харин боловсруулах үйлдвэрийн үйлдвэрлэл 1.07 их наяд төгрөгт хүрч, тогтвортой өсөлт үзүүлсэн байна.
Мөн цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 779.9 тэрбум төгрөгт хүрч өссөн бол ус хангамж, сувагжилт, хог хаягдал зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх салбарын үйлдвэрлэл 50.2 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх онуудтай харьцуулахад өндөр дүнтэй гарчээ.
Эдгээр үзүүлэлт нь аж үйлдвэрийн салбарын идэвхжил нэмэгдэж, үйлдвэрлэлийн цар хүрээ тэлж байгааг илтгэж байна.

Б.ЭНХЗАЯА








Нийгэм









